Өдөр бүр анхны бүхэнтэйгээ хамт байгаа нь миний хүн байхын утга учир юм.
/Б.Энхболд/
Wednesday, August 3, 2011
Monday, July 18, 2011
Хөдөө нутгаар аялсан минь
Хөдөөгүүр аялаад ирлээ ш дээ. Сайхан болжээ ногоон торго дэвссэн юм шиг хөдөө нутаг. Сумын төвд 2 хонолоо. Их таалагдсан. Юу нь гээч чимээгүй орчин нь. Хаа нэг мотоциклийн чимээ сонсогдоно өөр зүйл сонсогдохгүй. Заримдаа бүр өөрийгөө дүлийрчихвүү гэж бодогдоод ирхийн байна лээ хэт чимээгүй байдал нь. Сумын төвд хүнсний дэлгүүрүүд бол харин ч нэг эгнээстэй дээ. Бүгд л шахуу дэлгүүр ажиллуулна. Өөр нэг зүйл нь ШТС. Тэнд бас хэдэн хүн ажилладаг юм шиг байнаа. Бусад нь яг юу хийдгийн бүү мэд лав л миний хоноглосон айлын хөгшид хүүхдүүддээ мал хуйгаа өгөөд өөрсдөө төв суурин бараадсан нь тэр гэсэн. Хөдөөгүүр зам бол харин ч нэг ид тавигдаж байна лээ. Замаа дагаад айлууд айраг цагаа зарсан шигээ зусч
байхын. Гэхдээ цагаан идээгээ зарахдаа томчууд нь хүүхдүүдээ их ашиглаж байнаа. Замаар нь машинууд доод тал нь 100 км цагийн хурдтай давхилдаж байхад хүүхдүүдээ замын хажууд нарнаас хамгаалах саравч ч үгүй ядаж малгай ч өмсүүлчихгүй зогсоочихсон байна лээ. Тэдгээр хүүхдүүд замын нааш цааш аль машин ирж байгаа тал руу нь гүйлдээд л. Аймар аймар болгоомжтой л явах хэрэгтэй юм байна лээ. Бас тэр адуу мал нь зам дээр бөөн бөөнөөрөө хөндөлсөөд хэвтчих юмаа. За энэ ч яахав. Байгалийн үзэсгэлэнт газарт үйл ажиллагаа явуулж байгаа баазууд, худалдаачид тухайн газартайгаа холбогдолтой бэлэг дурсгалын зүйл огт зарахгүй юмаа. Бүр гайхаад байгаам энийг. Ядаж модоор ч болтугай сийлээд тэр Хоргын тогоо эн тэрийг хийгээд зарж болноо доо. Тэгсэн харин эсрэгээрээ эрээний зах дээр байдаг ногоон чулуу, гуулин бурхан, шар хуван зүүлт гэхдээ яг хув мөн ч юмуу биш ч юмуу бүү мэд гэх мэтийн зүйл зарж байхын. Уг нь хөдөөгийхөн маань гарын дүй, ур сайтай л баймаар юм. Тэнд чинь маш олон гадна дотны хүмүүс очиж байна лээ ш дээ. Энэ нэг бизнес санаа байсан шүү. Очих газрынхаа талаар түүхэн мэдээ сэлт унших эсвэл хэвлээд аваад явбал их зүгээр санагдсан би өөрөө хэрэгжүүлж чадаагүй л дээ ирэх жил сайтар бэлдэх санаатай. Хол газар явахдаа ядаж нэг найзыгаа машинтай нь хань татаад явбал их зүгээр шүү. Тэгээд 2 станц авчих. Хоорондоо ярилцаад сүлжээгүй газар бол хамгийн их хэрэг болно доо. Бензин бол 92-с бусад нь байнаа байна. Сумын төвөөр бол 92 олдох найдвар 0%-тай байсан. Харин аймгийн төвд аз таарвал олдох шинжтэй гэхдээ зарим нэг ШТС-ууд нь талон, карт эн тэр гээд маяглаад байна лээ. Үнийн хувьд Архангайн төв дээр 1625 байсан 92, түлш 1900 гэсэн байхаа. Төв, Булган, Архангай, Өвөрхангай гэсэн 4-н аймгийн нутгаар нийтдээ 1399 км аялав. Ноднин 1000 км аялсан рекордоо шинэчлэн тогтоов. Ирэх жил 2000 км аялах санаатай. Маршрутаа дотроо зурж эхэлсэн шүү. Миний жижиг цагаан машин хаа очиж хээр хонуулаагүй шүү. Одоо нэг сайхан угаанаа өөрийн гараар. кэкэ.
Wednesday, June 29, 2011
Бүгд сайхан байна.
Халуун ус тасраад хувцас биед наалдаад сайхан байнаа улам халуун болоод
Хот сэлүүхэн болохгүй хүмүүс хөдөө явж чадахгүй сайхан байнаа бензин олдохгүй
Хэрэглээ нэмэгдээд хүүхэд томроол сайхан байнаа шар гэрэл асаад
Хүчилтөрөгч багасаал хугалж хөрөөдөөл сайхан байнаа байшин бариад л
Гадагшаа тэмүүлээл сайхан байнаа харийнханаар дүүрээд
Ганган машин унаал гарын үсэг зураад л сайхан байнаа улсаа худалдаад
Буудай исгээл гэр нь давхарлаал сайхан байнаа нийгэм зэрлэгшээд
Бууц харлаал булаг хайгаад сайхан байнаа газраа сэндийлээл
Анд найзынхаа хүсэлтээр гэрэл гэгээтэй зүйл бичих гэж оролдов. Үргэлжлэл бий...

Monday, June 27, 2011
Үндэсний үйлдвэрлэгч
Саяхан дэлгүүрээс охиндоо ёогурт авч өгвөө Монголд үйлдвэрлэсэн. Охин маань яг одоо ууна гээд би ч тэрийг нь задлах гээд үйлээ үзлээ шд дэлгүүрийн үүдэнд. Эхлээд нээх соёлтой хүн болоод эргүүлж тойруулж үзэж байгад л нэг талаас нь дээр нь наасан уутыг нь татлаа. Сүүлдээ хүн хар харж байгаад шүдээрээ зулгаав. Охин хажууд гайхсан харцтай зогсоно. Машины түлхүүрээр цоолох гэж оролдоод бүтсэнгүй. Дэлгүүрийнх нь гадна талын барзгар хананд нь үрж үзэх нь л дутлаа шд. Ёооо хүн хэрэглэнэ гэж тооцоолоогүймуу гэмээр л. Охин маань аавыгаа мундаг хүчтэй, баатар мэт л төсөөлж байгаа шд тэгсэн нөгөө баатар нь ганц ёогуртны таганд дийлдээд рейтинг нь навс унав шд. Ер нь манайхан сав баглаа боодлынхоо онгойх тал дээр нь анхаармаар юмаа. Ядаж заавар дээр нь онгойлгох багаж зэвсэг, аргынхаа талаар бичмээр юм. Жишээ нь: алх, шөвөг, бахь, точил гэх мэтийн зургийг нь эсвэл хананд савах, дэвсэх, шүдээр зулгаах (яг аль аль шүд оролцох) гэх мэтээр үзүүлж бай л даа аавуудыг эвгүй байдалд оруулж байхаар.
Monday, June 20, 2011
Life never ends: Гайхацгаая
Life never ends: Гайхацгаая: "Би нэг зүйлийг гайхаад байдгийн. Хавар болохоор л талбай дээр ёс юм шиг хэдэн нөхдүүд цуглаад төр засаг муу, огцор эн тэр гээд шаардаад ч ба..."
Thursday, June 16, 2011
Гайхацгаая
Би нэг зүйлийг гайхаад байдгийн. Хавар болохоор л талбай дээр ёс юм шиг хэдэн нөхдүүд цуглаад төр засаг муу, огцор эн тэр гээд шаардаад ч байгаа юм шиг, гуйгаад ч байгаа юм шиг өнгө аястай байж байгаад цаг агаар дулаараад ирэхээр алга болчихын.
Би бас нэг зүйлийг гайхаад байдгийн. Өглөө сэрэхэд бүх ШТС-ууд үнээ нэмчихсэн байдаг болж. Нэг газар бөөнөөрөө цуглаж байгаад л "За тэдээр нэмчихье" гэж тохироол жижиг дарга нар руугаа утас цохидог байхдаа. Эсвэл мессенжерээр конференс хийдийн болов уу бүү мэд.
Би өөр нэг зүйлийг гайхаад байдгийн. Гэр хорооллын айлуудын зарим хэсгийг түүхий нүүрс түлэхийг нь хориглоно гээд байхын. Ухаандаа тухайн бүсэд нь нүүрс худалдаалахгүй, мөн тэр бүс рүү нь орсон машин бүрийг нэгжих гээд байгаа юм бол уу. Эсвэл өндөр байшингийн дээд давхараас нэг нөхөр дурангаар хэний яндангаас утаа гарах нь вэ гэж харж суухын болов уу. Аан оллоо, тэр бүсийн айл бүрт зуух хянагчаар нэг гишүүн нэмж улсаас хувиарлахын байна.
Би энийг их гайхаад байгаа юм. Манай улсын эмнэлэгүүд цахим болж байгаан байх өө. Анх мэдэхгүй шууд нэг эмч дээр яваад ортол эмч цагаа авсан уу? гэж байна. Үгүй гэтэл явж цаг ав тэгээд орж ир гэдгийн. Тэгэхээр нь эмчээ гадна хүн байхгүй байна та бас ганцаараа байна үзлэг хйиж болохгүй юм уу? гэж асуутал шууд "Гар" гэдгийн. Доор очоод тасалбарын машинаас 673 гэсэн тоотой цаас авлаа. Цаг олгодог эмч нарын дээр байрлах дэлгэц 250 гараад явж байна. Гэнэт өөрийнхөө дугаарыг бодсон чинь миний урд 420 үйлчлүүлэгч байна гэсэн өгүүлбэр байдгийм даа. За за зарим тасалбар авсан хүмүүс нь явчихсан байх гэж бодоод хүлээхээр шийдлээ. Гэтэл харин эсрэгээрээ нөгөө цаг олгодог эмч нар нь явсаар байгаад 2 хүн л үлддэг байна шд. Яаж 400 хүнд цаг өгөх гэсийн болоо. Дээд давхарт хүнгүй эмч хүлээгээд байдаг би доор цаг авах гээд хүлээгээд байдаг. гэрт нь очиж үзүүлэхийн байна л дөө. Цахим гэдэг утгаа арай л ойлгоогүй юм шигээ гайхмаар уялдаа бас гайхмаар үйлчилгээ.

Monday, June 13, 2011
Тамхичин жолооч
Би энэ бичиглэлээрээ нэг зүйлийг л уриалах гэсийн. Жолооны ард суугаа тамхичидаа! татсан тамхины ишээ цонхоороо битгий хаяж байгаачээ л гэж хэлэх гээд байгаа нь энэ. Аймар муухай харагддаг байхгүй юу. Ер нь хогоо битгий цонхоороо хаяж бай. Эртээд нэг эмэгтэй жолооч цонхоороо салфетка шидээд тэр нь хийсээд миний машины цонхон дээр ойдог байна шд. Цочсон гэж жигтэйхэн. Шууд зүрхний реактор идэвхижээд гүйцэт түрүүлж байгаад баахан загналаа. Тэр эмэгтэй ухамсартай бол цаашид хогоо цонхоороо хаяхгүй биз дээ. Миний хувьд хаалганыхаа халаасанд хогнуудаа хийчээд хаа нэг хогийн савтай ойрхон зогсох үедээ гаргаад хаячихдаг. Бүгдээрээ ингээд хэвшчихвэл замын хажуугаар хог хөглөрөх нь арай багасах байх даа.
Саяхан урд зүг дайлаар мордох завшаан тохиосон юм. Купенийхээ цонхоор хараад явж байхад төмөр замын хамгаалалтын торны дотор талд ямар их хог байдын бэ. Аймшигтай.
Ер нь бүгдээрээ цонхоор л хог хаяхаа болъё. Үйлдвэрээсээ онгойх зориулалтгүй цонх үүнд хамаарахгүй шүү онгоц, шумбагч гэх мэт.

Sunday, June 12, 2011
Шинэ байр авмаар байна уу?
Өнгөрөгч амралтын өдөр гадуур явж шинэ байруудыг үзэж сонирхлоо. Аймшигтай товчилж, хэмнэдэг болчижээ манай барилгачин Баяраанууд. Гадна талыг нь шууд хөөсөнцөрдөөд тор тавьж байгаад шавардаад будчихийн. Тэр хөөсөнцөр нь өчнөөн олон станпдартын тэмдэг гэрчилгээтэйн байхөө. Шатдаггүй, агаар салхи нэвтрүүлдэггүй, даацтай эн тэр гээл. Барс захын цаахна баригдаж байгаа нэг хотхон байнаа. Бариж байгаа явцыг нь очоод үзтэл еээ бүү үзэгд шууд шоконд оров шд. Өрөө хоорондын хана нь дуу чимээ тусгаарладаггүй, юм тогтоож болдоггүй эн тэр гээл нөгөө мүү Богд ар хорооллыг баахан муулдаг байсан чинь харин эсрэгээрээ чанартай байжээ гэж бодогдохоор юм үзлээ шд энэ хотхоноос. Шууд профиль төмрөөр рамм зангидаад хоёр талаас нь азбест хавтан хадаад л болоо. Тэр нь тэгээд хана гэнээ. Наад захын хэрэгцээ болсон хавтгай зурагтынхаа суурийг би тэгээд даацын хананаас өөр газар тогтоох сонголтгүй болгожийшд. Яаанаа тэгээд овоо тавьтаргүй нөхдүүдтэй айл бол баахан нөхөөс хийхийн байхаа. Барилгыг ингэж барихгүй ээ найзуудаа. Хожим хойно үр хүүхдүүд нь "энэ байшинг манай аав барьж байсан юм" гэж хэлэхэд нь нүүрийг нь улайлгахааргүй байшин бариасай даа.
Sunday, May 29, 2011
Бүх зүйл өөрчлөгдөөд байхын.
Өчигдөр өөрийн дэмждэг баг болох МанЮ-гийн тоглолтыг үзээд их гайхлаа. Урьд нь тэгж задгай, замбраагүй тоглолт үзүүлж байхыг нь хараагүйн байна бодвол өөрчлөгдөж байгаан болуу.
Өглөө босоод бас л баахан хэл амтай учирлаа. Хүн өдөр бүр буруу хөл дээрээ босдог болцын болуу бүү мэд. Бас л нэг нь өөрчлөгдчихөж.
Эргэн тойронд бүгд өөрчлөгдөөд байхад харин би эсрэгээрээ байгаад байхын. Миний тэвчээрийн хязгаар энүүхэнд харагдаад байх боллоо бодвол тэсэрч дэлбэрэх цаг нь ирж байгаа нь байлгүй. Зөв л тэсрээсэй дээ. Бурхан минь намайг аваад яваач.

Friday, May 27, 2011
Гарч тамхи татах уу эсвэл...
За өнөөдөр нэг юм бичиглэх хүсэл төрлөөшд. Манай нийслэл хотод хаа сайгүй тамхи татсан хүмүүс байнаа. Уушийн газар, албан контор бүр автобусны жолооч хүртэл дотроо тамхи татаад явж байгаа харагдахын. Тамхи татаж болохгүй газруудыг эхнээс нь нэрлээд өгвөл болмоор л юм шигээ. Дээр үед нэг журам гарч байсан даанч хэн ч мөрдөхгүй байгаа. Уг нь бол байгууллага бүр ухамсараараа дотооддоо хориглоод эхэлбэл хүмүүс таатай хүлээж авах байхаа. Намайг арлын оронд сурч байхад нилээд хэдэн үйлчилгээний газрууд дотроо тамхи татуулдаггүй, тамхи татах хэсэг нь аймар хол байрлалтай бас тав тух муутай зориуд тэгж хийсэн байсан. Ямар ч гэсэн нэг хүнээс "тамхи татдаг хэсэг хаана байдаг вэ?" гэж асуухад өөдөөс "энэ хонгилоор явж байгаад 2 дахь эргэлтээр зүүн эргээд шат байгаа, тэр шатаар доош уруудаад 1Б гэсэн зоорийн давхар хүртэл яв. Дараа нь С гэсэн тэмдэглэгээг дагаж явсаар байгаад..." гээл урсгаад эхлүүл би л лав шууд тамхи татах хүсэлгүй болноо. Аан тийм бас нэг газар санаанд орлоо. Тэр бол Осака хотод байдаг нэг том оффисын тамхи татах хэсэг. Ямар ч агааржуулалт байхгүй битүү утаа болсон өрөө байсан. Хэн ч тийшээ орж аймар үнэртэй болоод гарч ирэхийг хүсэхгүй шүү дээ. Яг л иймэрхүү менежмент хэрэгжүүлбэл тамхи таталт бага ч гэсэн буурах болов уу хэмээн мөхөс би найднам. Гэхдээ л их наран улсын ард иргэд сүпер тамхичин байгаа хэвээр л.
Thursday, May 26, 2011
Life never ends: Дугуй унацгаая бүгдээрээ
Life never ends: Дугуй унацгаая бүгдээрээ: "Ойрын үед бензин тос олдохоо болиж байх шиг байна. Ер нь бүгдээрээ дугуй унаад явъя л даа яадын. Дугуй унана гэхээр зарим нэг хүмүүс нь хужа..."
Дугуй унацгаая бүгдээрээ
Ойрын үед бензин тос олдохоо болиж байх шиг байна. Ер нь бүгдээрээ дугуй унаад явъя л даа яадын. Дугуй унана гэхээр зарим нэг хүмүүс нь хужаа шиг эн тэр гэх байх гэхдээ л толгой дотроос "маргааш бензин хаанаас олох вэ?" гэсэн бодол байхгүй болно шд. Энэ аймшигтай их стресстэй нийгэмд ганц зүйлээс ч гэсэн хараат бус баймаар байна. Би л лав удахгүй дугуйгаа гаргаж унах төлөвлөгөөтэй байгаа.
Wednesday, May 25, 2011
Subscribe to:
Comments (Atom)