Sunday, May 29, 2011

Бүх зүйл өөрчлөгдөөд байхын.

Өчигдөр өөрийн дэмждэг баг болох МанЮ-гийн тоглолтыг үзээд их гайхлаа. Урьд нь тэгж задгай, замбраагүй тоглолт үзүүлж байхыг нь хараагүйн байна бодвол өөрчлөгдөж байгаан болуу.
Өглөө босоод бас л баахан хэл амтай учирлаа. Хүн өдөр бүр буруу хөл дээрээ босдог болцын болуу бүү мэд. Бас л нэг нь өөрчлөгдчихөж.
Эргэн тойронд бүгд өөрчлөгдөөд байхад харин би эсрэгээрээ байгаад байхын. Миний тэвчээрийн хязгаар энүүхэнд харагдаад байх боллоо бодвол тэсэрч дэлбэрэх цаг нь ирж байгаа нь байлгүй. Зөв л тэсрээсэй дээ. Бурхан минь намайг аваад яваач.

Friday, May 27, 2011

Гарч тамхи татах уу эсвэл...

За өнөөдөр нэг юм бичиглэх хүсэл төрлөөшд. Манай нийслэл хотод хаа сайгүй тамхи татсан хүмүүс байнаа. Уушийн газар, албан контор бүр автобусны жолооч хүртэл дотроо тамхи татаад явж байгаа харагдахын. Тамхи татаж болохгүй газруудыг эхнээс нь нэрлээд өгвөл болмоор л юм шигээ. Дээр үед нэг журам гарч байсан даанч хэн ч мөрдөхгүй байгаа. Уг нь бол байгууллага бүр ухамсараараа дотооддоо хориглоод эхэлбэл хүмүүс таатай хүлээж авах байхаа. Намайг арлын оронд сурч байхад нилээд хэдэн үйлчилгээний газрууд дотроо тамхи татуулдаггүй, тамхи татах хэсэг нь аймар хол байрлалтай бас тав тух муутай зориуд тэгж хийсэн байсан. Ямар ч гэсэн нэг хүнээс "тамхи татдаг хэсэг хаана байдаг вэ?" гэж асуухад өөдөөс "энэ хонгилоор явж байгаад 2 дахь эргэлтээр зүүн эргээд шат байгаа, тэр шатаар доош уруудаад 1Б гэсэн зоорийн давхар хүртэл яв. Дараа нь С гэсэн тэмдэглэгээг дагаж явсаар байгаад..." гээл урсгаад эхлүүл би л лав шууд тамхи татах хүсэлгүй болноо. Аан тийм бас нэг газар санаанд орлоо. Тэр бол Осака хотод байдаг нэг том оффисын тамхи татах хэсэг. Ямар ч агааржуулалт байхгүй битүү утаа болсон өрөө байсан. Хэн ч тийшээ орж аймар үнэртэй болоод гарч ирэхийг хүсэхгүй шүү дээ. Яг л иймэрхүү менежмент хэрэгжүүлбэл тамхи таталт бага ч гэсэн буурах болов уу хэмээн мөхөс би найднам. Гэхдээ л их наран улсын ард иргэд сүпер тамхичин байгаа хэвээр л.

Thursday, May 26, 2011

Life never ends: Дугуй унацгаая бүгдээрээ

Life never ends: Дугуй унацгаая бүгдээрээ: "Ойрын үед бензин тос олдохоо болиж байх шиг байна. Ер нь бүгдээрээ дугуй унаад явъя л даа яадын. Дугуй унана гэхээр зарим нэг хүмүүс нь хужа..."

Дугуй унацгаая бүгдээрээ

Ойрын үед бензин тос олдохоо болиж байх шиг байна. Ер нь бүгдээрээ дугуй унаад явъя л даа яадын. Дугуй унана гэхээр зарим нэг хүмүүс нь хужаа шиг эн тэр гэх байх гэхдээ л толгой дотроос "маргааш бензин хаанаас олох вэ?" гэсэн бодол байхгүй болно шд. Энэ аймшигтай их стресстэй нийгэмд ганц зүйлээс ч гэсэн хараат бус баймаар байна. Би л лав удахгүй дугуйгаа гаргаж унах төлөвлөгөөтэй байгаа.

Wednesday, May 25, 2011