Friday, May 27, 2011
Гарч тамхи татах уу эсвэл...
За өнөөдөр нэг юм бичиглэх хүсэл төрлөөшд. Манай нийслэл хотод хаа сайгүй тамхи татсан хүмүүс байнаа. Уушийн газар, албан контор бүр автобусны жолооч хүртэл дотроо тамхи татаад явж байгаа харагдахын. Тамхи татаж болохгүй газруудыг эхнээс нь нэрлээд өгвөл болмоор л юм шигээ. Дээр үед нэг журам гарч байсан даанч хэн ч мөрдөхгүй байгаа. Уг нь бол байгууллага бүр ухамсараараа дотооддоо хориглоод эхэлбэл хүмүүс таатай хүлээж авах байхаа. Намайг арлын оронд сурч байхад нилээд хэдэн үйлчилгээний газрууд дотроо тамхи татуулдаггүй, тамхи татах хэсэг нь аймар хол байрлалтай бас тав тух муутай зориуд тэгж хийсэн байсан. Ямар ч гэсэн нэг хүнээс "тамхи татдаг хэсэг хаана байдаг вэ?" гэж асуухад өөдөөс "энэ хонгилоор явж байгаад 2 дахь эргэлтээр зүүн эргээд шат байгаа, тэр шатаар доош уруудаад 1Б гэсэн зоорийн давхар хүртэл яв. Дараа нь С гэсэн тэмдэглэгээг дагаж явсаар байгаад..." гээл урсгаад эхлүүл би л лав шууд тамхи татах хүсэлгүй болноо. Аан тийм бас нэг газар санаанд орлоо. Тэр бол Осака хотод байдаг нэг том оффисын тамхи татах хэсэг. Ямар ч агааржуулалт байхгүй битүү утаа болсон өрөө байсан. Хэн ч тийшээ орж аймар үнэртэй болоод гарч ирэхийг хүсэхгүй шүү дээ. Яг л иймэрхүү менежмент хэрэгжүүлбэл тамхи таталт бага ч гэсэн буурах болов уу хэмээн мөхөс би найднам. Гэхдээ л их наран улсын ард иргэд сүпер тамхичин байгаа хэвээр л.
Subscribe to:
Post Comments (Atom)
chi mashintai bas gaagvi bi sayhan BUS d ywj baihad jolooch guai tamhi tataad tegsen mortloo bus dotroo tamhigvi orchin tawtai moril gesen bgaan unen shog
ReplyDelete