Monday, July 18, 2011

Хөдөө нутгаар аялсан минь

Хөдөөгүүр аялаад ирлээ ш дээ. Сайхан болжээ ногоон торго дэвссэн юм шиг хөдөө нутаг. Сумын төвд 2 хонолоо. Их таалагдсан. Юу нь гээч чимээгүй орчин нь. Хаа нэг мотоциклийн чимээ сонсогдоно өөр зүйл сонсогдохгүй. Заримдаа бүр өөрийгөө дүлийрчихвүү гэж бодогдоод ирхийн байна лээ хэт чимээгүй байдал нь. Сумын төвд хүнсний дэлгүүрүүд бол харин ч нэг эгнээстэй дээ. Бүгд л шахуу дэлгүүр ажиллуулна. Өөр нэг зүйл нь ШТС. Тэнд бас хэдэн хүн ажилладаг юм шиг байнаа. Бусад нь яг юу хийдгийн бүү мэд лав л миний хоноглосон айлын хөгшид хүүхдүүддээ мал хуйгаа өгөөд өөрсдөө төв суурин бараадсан нь тэр гэсэн. Хөдөөгүүр зам бол харин ч нэг ид тавигдаж байна лээ. Замаа дагаад айлууд айраг цагаа зарсан шигээ зусч
байхын. Гэхдээ цагаан идээгээ зарахдаа томчууд нь хүүхдүүдээ их ашиглаж байнаа. Замаар нь машинууд доод тал нь 100 км цагийн хурдтай давхилдаж байхад хүүхдүүдээ замын хажууд нарнаас хамгаалах саравч ч үгүй ядаж малгай ч өмсүүлчихгүй зогсоочихсон байна лээ. Тэдгээр хүүхдүүд замын нааш цааш аль машин ирж байгаа тал руу нь гүйлдээд л. Аймар аймар болгоомжтой л явах хэрэгтэй юм байна лээ. Бас тэр адуу мал нь зам дээр бөөн бөөнөөрөө хөндөлсөөд хэвтчих юмаа. За энэ ч яахав. Байгалийн үзэсгэлэнт газарт үйл ажиллагаа явуулж байгаа баазууд, худалдаачид  тухайн газартайгаа холбогдолтой бэлэг дурсгалын зүйл огт зарахгүй юмаа. Бүр гайхаад байгаам энийг. Ядаж модоор ч болтугай сийлээд тэр Хоргын тогоо эн тэрийг хийгээд зарж болноо доо. Тэгсэн харин эсрэгээрээ эрээний зах дээр байдаг ногоон чулуу, гуулин бурхан, шар хуван зүүлт гэхдээ яг хув мөн ч юмуу биш ч юмуу бүү мэд гэх мэтийн зүйл зарж байхын. Уг нь хөдөөгийхөн маань гарын дүй, ур сайтай л баймаар юм. Тэнд чинь маш олон гадна дотны хүмүүс очиж байна лээ ш дээ. Энэ нэг бизнес санаа байсан шүү. Очих газрынхаа талаар түүхэн мэдээ сэлт унших эсвэл хэвлээд аваад явбал их зүгээр санагдсан би өөрөө хэрэгжүүлж чадаагүй л дээ ирэх жил сайтар бэлдэх санаатай. Хол газар явахдаа ядаж нэг найзыгаа машинтай нь хань татаад явбал их зүгээр шүү. Тэгээд 2 станц авчих. Хоорондоо ярилцаад сүлжээгүй газар бол хамгийн их хэрэг болно доо. Бензин бол 92-с бусад нь байнаа байна. Сумын төвөөр бол 92 олдох найдвар 0%-тай байсан. Харин аймгийн төвд аз таарвал олдох шинжтэй гэхдээ зарим нэг ШТС-ууд нь талон, карт эн тэр гээд маяглаад байна лээ. Үнийн хувьд Архангайн төв дээр 1625 байсан 92, түлш 1900 гэсэн байхаа. Төв, Булган, Архангай, Өвөрхангай гэсэн 4-н аймгийн нутгаар нийтдээ 1399 км аялав. Ноднин 1000 км аялсан рекордоо шинэчлэн тогтоов. Ирэх жил 2000 км аялах санаатай. Маршрутаа дотроо зурж эхэлсэн шүү. Миний жижиг цагаан машин хаа очиж хээр хонуулаагүй шүү. Одоо нэг сайхан угаанаа өөрийн гараар. кэкэ.

No comments:

Post a Comment