Sunday, June 12, 2011

Шинэ байр авмаар байна уу?

Өнгөрөгч амралтын өдөр гадуур явж шинэ байруудыг үзэж сонирхлоо. Аймшигтай товчилж, хэмнэдэг болчижээ манай барилгачин Баяраанууд. Гадна талыг нь шууд хөөсөнцөрдөөд тор тавьж байгаад шавардаад будчихийн. Тэр хөөсөнцөр нь өчнөөн олон станпдартын тэмдэг гэрчилгээтэйн байхөө. Шатдаггүй, агаар салхи нэвтрүүлдэггүй, даацтай эн тэр гээл. Барс захын цаахна баригдаж байгаа нэг хотхон байнаа. Бариж байгаа явцыг нь очоод үзтэл еээ бүү үзэгд шууд шоконд оров шд. Өрөө хоорондын хана нь дуу чимээ тусгаарладаггүй, юм тогтоож болдоггүй эн тэр гээл нөгөө мүү Богд ар хорооллыг баахан муулдаг байсан чинь харин эсрэгээрээ чанартай байжээ гэж бодогдохоор юм үзлээ шд энэ хотхоноос. Шууд профиль төмрөөр рамм зангидаад хоёр талаас нь азбест хавтан хадаад л болоо. Тэр нь тэгээд хана гэнээ. Наад захын хэрэгцээ болсон хавтгай зурагтынхаа суурийг би тэгээд даацын хананаас өөр газар тогтоох сонголтгүй болгожийшд. Яаанаа тэгээд овоо тавьтаргүй нөхдүүдтэй айл бол баахан нөхөөс хийхийн байхаа. Барилгыг ингэж барихгүй ээ найзуудаа. Хожим хойно үр хүүхдүүд нь "энэ байшинг манай аав барьж байсан юм" гэж хэлэхэд нь нүүрийг нь улайлгахааргүй байшин бариасай даа.

1 comment:

  1. Яаана даа яаана. Яаж амьдрах юм бэ. Бараг бүх зүйл л хүний нүд хуурсан төдий байна. Идэж байгаа хоол хүртэл.

    ReplyDelete