Monday, June 13, 2011

Тамхичин жолооч

Би энэ бичиглэлээрээ нэг зүйлийг л уриалах гэсийн. Жолооны ард суугаа тамхичидаа! татсан тамхины ишээ цонхоороо битгий хаяж байгаачээ л гэж хэлэх гээд байгаа нь энэ. Аймар муухай харагддаг байхгүй юу. Ер нь хогоо битгий цонхоороо хаяж бай. Эртээд нэг эмэгтэй жолооч цонхоороо салфетка шидээд тэр нь хийсээд миний машины цонхон дээр ойдог байна шд. Цочсон гэж жигтэйхэн. Шууд зүрхний реактор идэвхижээд гүйцэт түрүүлж байгаад баахан загналаа. Тэр эмэгтэй ухамсартай бол цаашид хогоо цонхоороо хаяхгүй биз дээ. Миний хувьд хаалганыхаа халаасанд хогнуудаа хийчээд хаа нэг хогийн савтай ойрхон зогсох үедээ гаргаад хаячихдаг. Бүгдээрээ ингээд хэвшчихвэл замын хажуугаар хог хөглөрөх нь арай багасах байх даа.
Саяхан урд зүг дайлаар мордох завшаан тохиосон юм. Купенийхээ цонхоор хараад явж байхад төмөр замын хамгаалалтын торны дотор талд ямар их хог байдын бэ. Аймшигтай.
Ер нь бүгдээрээ цонхоор л хог хаяхаа болъё. Үйлдвэрээсээ онгойх зориулалтгүй цонх үүнд хамаарахгүй шүү онгоц, шумбагч гэх мэт.

No comments:

Post a Comment