Би нэг зүйлийг гайхаад байдгийн. Хавар болохоор л талбай дээр ёс юм шиг хэдэн нөхдүүд цуглаад төр засаг муу, огцор эн тэр гээд шаардаад ч байгаа юм шиг, гуйгаад ч байгаа юм шиг өнгө аястай байж байгаад цаг агаар дулаараад ирэхээр алга болчихын.
Би бас нэг зүйлийг гайхаад байдгийн. Өглөө сэрэхэд бүх ШТС-ууд үнээ нэмчихсэн байдаг болж. Нэг газар бөөнөөрөө цуглаж байгаад л "За тэдээр нэмчихье" гэж тохироол жижиг дарга нар руугаа утас цохидог байхдаа. Эсвэл мессенжерээр конференс хийдийн болов уу бүү мэд.
Би өөр нэг зүйлийг гайхаад байдгийн. Гэр хорооллын айлуудын зарим хэсгийг түүхий нүүрс түлэхийг нь хориглоно гээд байхын. Ухаандаа тухайн бүсэд нь нүүрс худалдаалахгүй, мөн тэр бүс рүү нь орсон машин бүрийг нэгжих гээд байгаа юм бол уу. Эсвэл өндөр байшингийн дээд давхараас нэг нөхөр дурангаар хэний яндангаас утаа гарах нь вэ гэж харж суухын болов уу. Аан оллоо, тэр бүсийн айл бүрт зуух хянагчаар нэг гишүүн нэмж улсаас хувиарлахын байна.
Би энийг их гайхаад байгаа юм. Манай улсын эмнэлэгүүд цахим болж байгаан байх өө. Анх мэдэхгүй шууд нэг эмч дээр яваад ортол эмч цагаа авсан уу? гэж байна. Үгүй гэтэл явж цаг ав тэгээд орж ир гэдгийн. Тэгэхээр нь эмчээ гадна хүн байхгүй байна та бас ганцаараа байна үзлэг хйиж болохгүй юм уу? гэж асуутал шууд "Гар" гэдгийн. Доор очоод тасалбарын машинаас 673 гэсэн тоотой цаас авлаа. Цаг олгодог эмч нарын дээр байрлах дэлгэц 250 гараад явж байна. Гэнэт өөрийнхөө дугаарыг бодсон чинь миний урд 420 үйлчлүүлэгч байна гэсэн өгүүлбэр байдгийм даа. За за зарим тасалбар авсан хүмүүс нь явчихсан байх гэж бодоод хүлээхээр шийдлээ. Гэтэл харин эсрэгээрээ нөгөө цаг олгодог эмч нар нь явсаар байгаад 2 хүн л үлддэг байна шд. Яаж 400 хүнд цаг өгөх гэсийн болоо. Дээд давхарт хүнгүй эмч хүлээгээд байдаг би доор цаг авах гээд хүлээгээд байдаг. гэрт нь очиж үзүүлэхийн байна л дөө. Цахим гэдэг утгаа арай л ойлгоогүй юм шигээ гайхмаар уялдаа бас гайхмаар үйлчилгээ.
No comments:
Post a Comment