Monday, June 27, 2011
Үндэсний үйлдвэрлэгч
Саяхан дэлгүүрээс охиндоо ёогурт авч өгвөө Монголд үйлдвэрлэсэн. Охин маань яг одоо ууна гээд би ч тэрийг нь задлах гээд үйлээ үзлээ шд дэлгүүрийн үүдэнд. Эхлээд нээх соёлтой хүн болоод эргүүлж тойруулж үзэж байгад л нэг талаас нь дээр нь наасан уутыг нь татлаа. Сүүлдээ хүн хар харж байгаад шүдээрээ зулгаав. Охин хажууд гайхсан харцтай зогсоно. Машины түлхүүрээр цоолох гэж оролдоод бүтсэнгүй. Дэлгүүрийнх нь гадна талын барзгар хананд нь үрж үзэх нь л дутлаа шд. Ёооо хүн хэрэглэнэ гэж тооцоолоогүймуу гэмээр л. Охин маань аавыгаа мундаг хүчтэй, баатар мэт л төсөөлж байгаа шд тэгсэн нөгөө баатар нь ганц ёогуртны таганд дийлдээд рейтинг нь навс унав шд. Ер нь манайхан сав баглаа боодлынхоо онгойх тал дээр нь анхаармаар юмаа. Ядаж заавар дээр нь онгойлгох багаж зэвсэг, аргынхаа талаар бичмээр юм. Жишээ нь: алх, шөвөг, бахь, точил гэх мэтийн зургийг нь эсвэл хананд савах, дэвсэх, шүдээр зулгаах (яг аль аль шүд оролцох) гэх мэтээр үзүүлж бай л даа аавуудыг эвгүй байдалд оруулж байхаар.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment